СҮХБААТАР: Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 128 бөх зодоглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн
хурд 2022 даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь
тэргүүтэй улс, аймгийн цолтой 128 хүчит бөх зодоглож байна.
Баяр наадмын эхний өдөр
барилдааны нэг, хоёрын даваа болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны өдөр гурвын
даваагаар үргэлжилнэ. Түүхт ой, бүсийн даншиг наадмын энэ удаагийн барилдаанд
цол, чимэг олгохгүй юм. Учир нь аймгийн баяр наадмын цол олгох хүчит бөхийн
барилдаан 7 дугаар сарын 28-ны өдөр Мөнххаан суманд болсон билээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
14 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days