СҮХБААТАР: 80 жилийн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-29 15:21:55

СүхбаатарМОНЦАМЭ/.Тулгар төрийн 2230,2231, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30,31 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, “Зүүн бүсийн хурд” -2022 баяр наадам өргөн дэлгэр болж байна.


Баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Идэрбат наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхдээ, Тэнүүн тал нутгийнхаа нэр алдрыг үеэс үед өртөөлөн өргөж, амжилт бүтээл, авьяас билэг, оюун ухааны гайхамшгаар аймгийнхаа түүхийг бүтээж буй нийт иргэд ажил амьдралын хувь тохиолоор эх орны өнцөг булан бүрд болон хилийн чанадад аж төрж яваа нутаг нэгтэн, тус аймагт ажиллаж амьдарч залуу халуун насныхаа эрч хүч, бүтээлч хөдөлмөр, ажил амьдарлын арвин баялаг туршлага, мэдлэгээ Сүхбаатарчуудад зориулсан үе үеийнхэндээ төрөлх аймгийнхаа 80 жилийн ойн түүхт өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай хэмээлээ.

 

Related news