СЭЛЭНГЭ: Бугант-Номин” ХХК үржүүлгийн талбайдаа 350000 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-27 07:48:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болон түүчээлэн оролцож байгаа.


Энэхүү аяны хүрээнд зарласан ажлынхаа үр дүнг Сэлэнгийн хөдөлмөрч түмэн хоёр жилийн дараа шууд бортоготой нь зах зээлд нийлүүлэхээр зорьж байгаа юм. Түүчээлэгч хамт олны нэгэн жишээ болж буй Мандал сумын “Бугант-Номин” ХХК үржүүлгийн талбайдаа  350000 ширхэг мод тарьжээ. Тодруулбал:

Улиас, Агч, Голт бор, Бургас, Монос, Буйлс, Шинэс, Нарс, Гацуур, Чацаргана, Алим, Интоор, Үхрийн нүд, Шар хуас, Далан хайс, Хайлаас, Хуш, Долоогон, Хус, Гүйлс зэрэг 20 гаруй төрлийн гоёлын болоод жимсний мод тарьсан байна.  



Related news