ХӨВСГӨЛ: Хатгал тосгонд гэр музей ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-13 23:17:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн  төв Музей зуны хуваарьтаа шилжиж амралтын бямба, ням гарагт тогтмол ажиллаж эхэллээ.  Мөн Хатгал тосгон Хөвсгөл нуурын эрэгт гэр музей ажиллуулж байна. Гэр музейд 6 угсаатны бүлгийн үүсэл хөгжил, онцлог бүхий эд эдлэл, хувцас зэргийг дэлгэн үзүүлсэн байна.    

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Related news