Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо
өнөө өглөөний 11:30 цагийн үед баруун
нутгийн Нара мужид сонгуулийн
кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны шарх авчээ.
Гал түймэртэй
тэмцэх хэлтсийн мэдээлснээр, түүний амин үзүүлэлтүүд хэвийн бус байжээ. Цагдаа
нар хэргийн газраас нэгэн эрэгтэйг баривчилсан талаараа мэдээлсэн байна.
Ерөнхий сайд
асанд ойр Либерал Ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлснээр, А.Шинзо
цээжин тус газраа шарх авч, эмнэлэгт хүргэгджээ.
Хэрэг болсон
газарт байсан “NHK”
телевизийн сурвалжлагч хоёр удаа буун дуу сонссон талаараа мэдээлсэн байна. Цагдаа
нар 40 гаруй насны эрэгтэйг баривчилж, түүний барьж байсан бололтой бууг хураан
авчээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days