Малайзын “McDonald's” шинэ ажилтнууддаа “iPhone 13” гар утас бэлэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-20 16:58:42

КУАЛА ЛУМПУР. /Zaobao/. Малайзын эдийн засаг цар тахлын дараа аажмаар сэргэж байгаа ч нийгмийн бүхий л түвшинд ажиллах хүчний хомсдолд ороод байна.  


Mcdonald’s сүлжээ ресторан ч мөн энэ бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд тус рестораны нийслэл Куала Лумпур хот дахь нэгэн салбар саяхан “манайд ажилд ороод iPhone 13 Pro Max бэлгэнд аваарай” гэсэн зарлалыг байршуулжээ.


Тодруулбал, тус хотын “KL Sentral” дахь “Mcdonald’s рестораны салбар үүдэндээ дээрх зарлалыг тавьсан байна.


Шинээр ажилд орсон ажилтан нь гурван сарын хугацаанд ажлын шаардлага хангасан тохиолдолд iPhone 13 Pro Max гар утсыг бэлгэнд авах боломжтой юм.


Түүнээс гадна шинэ ажилчид авах боломжтой бэлгүүдэд “Yamaha Y15ZR, “Honda RSX” загварын мотоциклууд, “Huawei зөөврийн комьпютер, “Samsung Galaxy Tab  таблет зэрэг багтсан байна.  

Related news