Бээжинд бүх метроны буудлын үйл ажиллагааг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-20 11:00:13

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах үүднээс түр зогсоогоод байсан бүх метроны буудлын үйл ажиллагааг сэргээсэн талаар тус хотын тээврийн хорооноос мэдээлжээ.


Мөн Фэнтай дүүрэгт түр зогсоогоод байсан автобусны үйлчилгээг сэргээсэн бөгөөд цаашид бусад чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг үе шаттайгаар сэргээхээр төлөвлөж байна.


Бээжинд цэнгээний газартай холбоотой халдварын голомтын гинжин хэлхээг үндсэндээ тасалсан гэж тус хотын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Сю Хэжянь бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Нийслэл хотод бямба гарагт “COVID-19” халдварын дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдээгүй талаар хотын Эрүүл мэндийн хорооноос ням гарагт мэдээлсэн байна. 

Related news