Согтуу жолооч ногоон гэрлээр гарч байсан хүүхдийг дайрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 16:25:47

Согтуу жолооч ногоон гэрлээр гарч явсан хүүхдийг дайрч аминд нь хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарав.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн зам буюу Сансар худалдааны төвийн урд зам дээр уг хэрэг осол гарсан байна. Ногоон гэрлээр гарч явсан ахлах ангийн сурагчийг "Соната- 2" маркийн машины жолооч дайрч амь насыг нь эрсдүүлжээ. Машины жолооч 30 гаруй насны, согтуу, хурд хэтрүүлсэн   байсныг ЗЦГ-ынхан тогтоож, хэргийг нь мөрдөн шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Related news
Comments