ӨНӨӨДӨР: Олон улсын музейн өдрийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-18 06:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Монголын хуульчдын холбооноос 75050801, 75050802, 75050803 дугаарын утсаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө.

11.00 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрчим хүчний нүүрсний үнийн  асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99082136, 94949454

11.40 цагт Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

11.40 цагт Богд хааны ордон музейд "Хос шаглаа" уран хатгамлын үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадна тус сургуулийн захирал ажилтнуудаа үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар багш нар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99453469


Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

Related news