Ирландад цахилгаан автомашины борлуулалт эрс өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-12 10:27:10

ДАБЛИН. /Reuters/. Ирландад энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд худалдаалагдсан шинэ цахилгаан автомашины тоо хоёр дахин нэмэгдсэнийг тус улсын Статистикийн төв хорооноос лхагва гарагт танилцуулсан мэдээлэл харуулжээ.


Тодруулбал, энэ оны 1-4 дүгээр сард улсын хэмжээнд 6748 цахилгаан автомашин худалдаалагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 123 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Мөн тухайн хугацаанд хос хөдөлгүүртэй 4163 автомашин худалдаалагдсан нь жилийн өмнөхөөс 37.34 хувиар өссөн байна.


Ингэснээр цахилгаан болон хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн борлуулалт энэ оны эхний дөрвөн сард Ирландад худалдаалагдсан нийт шинэ автомашины 21.23 хувийг эзэлжээ.


Мөн хугацаанд Ирландад 51374 шинэ автомашин худалдаалагдсан нь өмнөх оныхоос 8 хувиар өссөн бол хуучин автомашины борлуулалт 45 хувиар буурч, 15287-д хүрсэн байна.


Өнгөрсөн оны эцсийн байдлаар Ирландын нийт тээврийн хэрэгслийн тоо 2.8 сая орчимд хүрсэн нь хоёр орчим хүн хувьдаа тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг аж. 

Related news