Сурагчдын үдийн цай хөтөлбөрийг дэмжигч “Цэвэр аяга” төслийн 2-р шат эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Сэлэнгэ ротари" клуб “Цэвэр аяга” төслийнхөө 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлынхаа
хүрээнд Хушаат, Хүдэр, Шаамар сумын цэцэрлэгүүдэд нийтийн хоолны аяга, таваг
ионжуулан ариутгагчийг гардуулан өгчээ.
Тус клуб 2019 онд тохиосон 5 жилийнхээ ойн хүрээнд “Цэвэр аяга” төслийн нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлсэн. Энд ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. Үүнд сурагчдын үдийн цайгаа уудаг аяга, тавгийг ионжуулан ариутгагч төхөөрөмжийг аймгийн төв Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 ,5, 6 дугаар сургуульд хүлээлгэн өгч байжээ.
“Сэлэнгэ
ротари” клуб нь 2015 оноос эхлэн нийгмийн голлох салбар болох эрүүл мэндийн
чиглэлээр 30 гаруй удаагийн төсөл хөтөлбөрийг Монголын ротари клубүүдтэй
хамтран болон дагнан хэрэгжүүлж иржээ.