Байгаль эх дэлхийдээ хөлийн мөрнөөс өөр зүйл үлдээхгүй, цэвэр аялахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-17 23:16:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь УБТЗ-ын Сүхбаатар зангилааны залуучуудын зөвлөлөөс “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяны хүрээнд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлье" нэртэй алхалтыг зохион байгуулжээ.

Алхалтын явцад тус зангилааны залуус Сүхбаатар өртөөнөөс “Хонгор морьт” хүртэл 5 км алхалт хийсэн байна. Тэд эрүүл агаарт алхалт хийж идэвхтэй хөдөлгөөн хийхийн зэрэгцээ шуудай аяныг өрнүүлжээ. Шуудай аяны хүрээнд алхаж яваа залуус 15 шуудай хог хаягдлыг түүж, Сүхбаатар Хөгжил тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн байна. Алхалтаар аялагчдын зүгээс Байгаль эх дэлхийдээ хөлийн мөрнөөс өөр зүйл үлдээхгүй, цэвэр аялж амрахыг уриаллаа. 



Related news