Нийслэл болон Өмнөговь аймагт өчигдөр халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 81 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, Улаанбаатар хотод 37, орон нутагт 44 тохиолдол бүртгэгдсэн байна.
Орон нутгаас хамгийн
их буюу 33 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ.
Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст
халдвартай 203 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаагаас 8 хүн нэн хүнд өвдсөн бол хөнгөн 22, хүндэвтэр 115, хүнд оноштой 58 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 678 хүн байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days