Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 2 дугаар сургууль тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн 2022 оны Идэрчүүдийн
аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд
аймгийн төв Сүхбаатар суманд боллоо. Тэмцээнд 5 бүсээс шалгарсан эрэгтэй,
эмэгтэй 20 багийн 300 гаруй шилдэг баг тамирчид оролцжээ.
Аймгийн Биеийн тамир
спортын ордонд зохион байгуулсан эл тэмцээний эрэгтэй тэргүүн байрыг У.Маргад
ахлагчтай Сүхбаатар сумын 2 дугаар сургууль эзэлж, Б.Амартүвшин ахлагчтай
Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль, У.Мөнхбадрал ахлагчтай Сайхан сумын 1 дүгээр
сургуулийн баг тус тус удаалжээ. Тэмцээний эмэгтэй тэргүүн байрыг О.Уужимзаяа
ахлагчтай Сүхбаатар сумын 2 дугаар сургууль эзэлж, Л.Уянга ахлагчтай Сэлэнгэ бүс,
П.Ариунсанаа ахлагчтай Мандал сумын 3 дугаар сургуулиуд удаах байруудад
шалгарчээ. Ингээд тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрт Сүхбаатар сумын 2
дугаар сургууль шалгарчээ. Мөн тамирчин У.Маргад, О.Уужимзаяа нар шилдэг
довтлогч, Б.Амартүвшин, н.Энх-үжин нар шилдэг хамгаалагч, Ү.Бадрал, О.нар
шилдэг холбогчоор тодорчээ. Тэмцээний тэргүүн байрт шалгарсан баг тамирчид Өмнөговь
аймагт зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан
байна.