Засаг дарга Н.Лхагвадорж казах иргэдэд баярын мэнд хүргэж, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-22 17:48:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өдөр, шөнө тэнцэж, урин дэлгэр цагтай учран золгосны бэлгэдэл хэмээн казах үндэстнүүд Наурызын баярыг тэмдэглэсээр иржээ. Баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Жавхлант суманд ажиллаж, амьдарч байгаа казах иргэдэд баярын мэнд хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 0.95 хувь буюу 1038 нь казах иргэд байна гэсэн статистик судалгаа байна. Эдгээр угсаатны 52.5 хувь буюу 545 нь эр, 49.3 хувь буюу 493 нь эмэгтэйчүүд байдаг аж. Мөн тус аймагт оршин суугаа казах угсаатны хамгийн олон буюу 409 нь Мандал суманд байдаг бол Түшиг суманд нэг ч казах угсаатан байдаггүй байна. Харин бусад суманд тухайлбал Ерөөд 255, Жавхлантад 95, Сүхбаатар суманд 61 иргэн амьдарч байна. Баянгол, Зүүнбүрэн, Сайхан, Цагааннуур, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Хушаат, Хүдэр суманд 27-2 казах иргэн тус тус ажиллаж, амьдарч байгаа ажээ. 

Related news