Хэвлэл мэдээллийн салбарынханд шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-07 22:53:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 6-ны өдөр тохиодог “Үндэсний сэтгүүлзүйн өдөр”-ийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн салбарынханд шагнал гардууллаа.

Мэргэжлийн ёс зүйг дээдлэн, үнэн бодит мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэн аймгийн хэвлэл мэдээллийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Б.Амарзаяаг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Мөн тус салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Д.Туул, салбартаа 14 дэх жилдээ ажиллаж буй сэтгүүлч Х.Майчимэг нарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.

1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн тэргүүтэй сэхээтнүүдийн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг билээ. Энэ өдрийг 1992 оноос хойш “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгон улс даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ. 

Related news