Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-05 22:53:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Төрийн захиргаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналт, хил хамгаалах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат дараах хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа нар гардуулан өглөө.

-"Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Сүхбаатар сумын иргэн Т.Раднаабазар, Мандал сумын иргэн Д.Баасанхүү, Хүдэр сумын иргэн Г.Жаргалсайхан, Сайхан сумын иргэн П.Цэцэгээ, Сүхбаатар сумын иргэн Б.Нэргүй, Сүхбаатар сумын иргэн Ц.Оюун.

-"Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Ерөө сумын Бугант тосгоны иргэн Т.Болд.

-"Алтангадас одон"-гоор Шаамар сумын иргэн О.Тогоо, Сүхбаатар сумын иргэн Д.Далантай, Сүхбаатар сумын иргэн Б.Эрдэнэбилэг, Сайхан сумын иргэн С.Цэцгээ, Орхонтуул сумын иргэн З.Цэвэгбаатар нарын 22 иргэн хүртлээ. Мөн энэ үеэр салбарын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өглөө.

-“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын өрхийн эрүүл мэндийн төвийн нярав Г.Наранжаргал, Аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Н.Уранчимэг,

-“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын иргэн Б.Цэцэгээ, Л.Эрдэнэбаатар,

-“Аялал жуулчлалын тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын иргэн Б.Буянтогтох,

-“Соёлын тэргүүний ажилтан”-аар Алтанбулаг сумын иргэн Ц.Дамдин,

-“Тэргүүний уурхайчин”-аар Түшиг сумын иргэн Д.Гансүх,

-“Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын иргэн Д.Хишигсайхан нар энгэрээ мялаалаа. 

Related news