“Пүрэв гараг-Дахиварын өдөр” болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-03 23:27:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний Эко Нэгдүгээр сургуулийн сурагчид эх дэлхийдээ ээлтэй, сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.

Тус сургуулийн хамт олон “Бидний үйлдэл байгаль орчныг илүү гоё болгоно” уриан дор нэгдэж энэхүү аянаа эхлүүлжээ. Тэд “Пүрэв гараг-Дахиварын өдөр” болгон зарлаж байгаа аж. Хүүхдүүд пүрэв гараг бүр хуванцар, лааз, гялгар уут зэрэг дахивар хог хаягдлыг сургууль дээрээ цуглуулах юм байна. Энэхүү цуглуулсан хогоо “Тохилог Хараа” ОНӨААТҮГ-т тушааж эхэлжээ. Анги, хамт олноороо идэвх, санаачилгатай оролцсон анги, бүлгийг сургуулийн "эко клуб"-ээс урамшуулан шагнах аж.


Related news