Сэлэнгэ аймгийн ИТХ-ын VIII хуралдаан маргааш үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын VIII хуралдаан
72 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар нийт 17 асуудлыг хэлэлцэх боловч энэ өдрийн
хуралдаанаар эхний 11 асуудлыг хэлэлцээд хурал завсарлалаа. Энэ удаагийн хуралдааныг
хоёр өдөр дамнан хуралдахаар зохион байгуулжээ.
Хуралдааны эхний асуудал Газрын
үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга,
түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай байлаа. Газрын татварын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан эл асуудлыг хэлэлцэж буй юм.
Өмнө нь сумын ИТХ-аас газрын төлбөрийг тогтоож байсан бол шинэчлэгдсэн хуулийн
хүрээнд аймгийн ИТХ-аас хэмжээг тогтоохоор болжээ. Хуралдаан цааш:
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Нөхөн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг томилох
тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
-“Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах тухай
-“Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөлийн хуралдааныг хуралдуулах, асуудал
өргөн барих, шийдвэр гаргуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын хороодын үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн батлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам”-ыг
батлах тухай
-Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын 8 дугаар
хуралдаан маргааш:
-Нутгийн удирдлагын
төлөөллийн байгууллагад ажиллах төлөөлөгчдийг сонгох тухай
-Сэлэнгэ аймгийн нутаг
дэвсгэрт сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам”-ыг
шинэчлэн батлах тухай
-Сэлэнгэ аймагт сум,
байгууллагын хэмжээнд тэгш ой тэмдэглэхэд зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн
батлах тухай
-Орон нутгийн байгууллагыг
гавьяат үйлстний нэрэмжит болгох журам”-ыг шинэчлэн батлах тухай
-Сүм хийдийн зөвшөөрлийн
хугацааг сунгах тухай
-Тэгш ой тэмдэглэх
зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Бусад асуудал зэрэг
асуудлаар үргэлжилнэ.