Цасны баярын уламжлалт шалгаруулалтын нэг төрөл болох шилдэг урцаар ХЦ-ийн 0101-р ангийн урц тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын бямба гарагт Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар сумын “Хонгор морьт” 1 дүгээр багийн нутагт "Эрүүл
агаар-Идэвхтэй хөдөлгөөн" цасны баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ удаагийн цасны баяр "Илүүдэл жингүй-эртэч Монгол" аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тус үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус 24 байгууллагын 300 гаруй албан хаагч, иргэд оролцсон байна. Энэхүү "Эрүүл агаар-Идэвхтэй хөдөлгөөн" цасны баяр спортын төрлүүдээс гадна монгол дээлтэй хосын тэмцээнийг зохион байгуулж явуулсан нь оролцогчдын сонирхлыг нэлээд татлаа. Ингээд уралдаан тэмцээнүүд дүнгээ гаргахад Буухиа тэмцээнд Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, удаах байрт аймгийн Цагдаагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага шалгарсан байна.
Мөн Олс таталтын төрөлд аймгийн Цагдаагийн газар тэргүүлж, ХЦ-ийн 0243 дугаар анги, Хүнс хөдөө аж ахуйн газар тус тус шалгарчээ. Цасны баярын хамгийн сонирхолтой төрөл болох монгол дээлтэй хосын тэмцээнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хос тэргүүлж, Гаалийн газар, Нэгдсэн эмнэлгийн хос удаалжээ. Энэ удаагийн цасны баярт гийр өргөлтийн төрлийг эрэгтэй, эмэгтэй хоёр ангилалд явуулж эрэгтэйчүүдээс Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Б.Баярдалай тэргүүлж, эмэгтэйчүүдээс Спортын сургуулийн С.Сарангоо тэргүүн байрын эзэд болжээ. Энэ цасны баярын нэг уламжлалт төрөл болсон урц шалгаруулах уралдаанд ХЦ-ийн 0101-р ангийн урц шилдэг урцаар тодорчээ.










