“Бээжин-2022” Олимпын анхны алтан медалийг Норвегийн тамирчин хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН. /China
Daily/. “Бээжин-2022” өвлийн Олимпын
наадмын анхны алтан медалийг Норвегийн гүйлтийн цанын тамирчин Тереза Йохауг хүртлээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн скиатлоны 15 км-ын ангилалд түрүүлжээ.
“Ванкувер-2010”
Олимпын алтан медальт Т.Йохауг 44:13.7 минутад барианд орсон амжилт үзүүлсэн байна. Дэлхийн аваргаар олон
удаа шалгарсан тэрбээр 2018 оны Пёнчаны Олимпыг допингийн асуудлын
улмаас өнжиж байжээ.
Түүний араас ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Наталья Непряева 30.2 секундээр удаалж, мөнгөн медалийн эзнээр /44:43.9/ тодорсон бол Австрийн тамирчин Тереза Штадлобер /44:44.2/ хүрэл медалийн болзол хангажээ.
Харин Олимпын гурван удаагийн аварга, Шведийн тамирчин Шарлотта Калла 19 дүгээрт барианд орсон байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day