Сэлэнгэ аймгийн 2021 оны салбарын аваргууд шагналаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр хийж бүтээж байгаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж
2021 оны "Сэлэнгэ аймгийн аварга" болсон салбар салбарын манлайлагчид
шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга
Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог,
Ц.Рэгзэдмаа нар гардуулан өглөө.
-Аймгийн “Тэргүүний хамт
олон”- Ерөө сумын Эрүүл мэндийн төв
-Аймгийн “Төрийн
Захиргааны аварга ажилтан”- БШУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн П.Мягмарсүрэн
-Аймгийн “Боловсролын
салбарын аварга ажилтан”- Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын
2-р сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Мягмарсүрэн
-Аймгийн “Боловсролын
салбарын аварга ажилтан”- Мандал сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн Газар
зүй, биологийн багш Д.Мөнхбаатар
-Аймгийн “Эрүүл мэндийн
салбарын аварга ажилтан”- Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн
орлогч дарга Б.Чимгээ
-Аймгийн “Эрүүл мэндийн
салбарын аварга”-Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн
ажилтан Н.Найманжин
-Аймгийн “Эрүүл мэндийн
салбарын аварга ажилтан”- аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч О.Энхжаргал
-Аймгийн “Соёл урлагийн
салбарын аварга ажилтан”- Жавхлант сумын соёлын төвийн дарга Г.Бямбасүрэн
-Аймгийн “Биеийн тамир
спортын салбарын аварга ажилтан” Биеийн тамир спортын газрын арга зүйч Л.Аззаяа
-Аймгийн “Санхүү эдийн
засгийн салбарын аварга ажилтан”- Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн
нягтлан бодогч Р.Дариймаа
-Аймгийн “Худалдаа
үйлчилгээний салбарын аварга ажилтан”- Сүхбаатар сумын "Нарлаг Сэлэнгэ
мөрөн" ХХК-ийн захирал Б.Одончимэг
-Аймгийн “Үйлдвэрлэлийн
салбарын аварга ажилтан”-Мандал сумын "Мон зуу шаглаа" ХХК-ийн
оёдолчин, эсгүүрчин Н.Октябрь
-Аймгийн “Дэд бүтцийн
салбарын аварга ажилтан”-Мандал сумын "Цант –Орхон" ОНӨААТҮГ-ын
техникч Ч.Батцэнгэл
-Аймгийн “Дэд бүтцийн
салбарын аварга ажилтан”- аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч
Д.Отгонбаатар
-Аймгийн “Хууль хяналтын
салбарын аварга ажилтан”- аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Р.Атарцэцэг
-Аймгийн “Байгаль орчин,
аялал жуулчлалын салбарын аварга ажилтан”- Ой баясах ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг
-Аймгийн “Тэргүүний
сурагч”/сурлага/ - Улсын Тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр
сургуулийн 12б ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ
-Аймгийн “Тэргүүний
сурагч” /урлаг/ - Улсын Тэргүүний ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12г
ангийн сурагч О.Очгэрэл
-Аймгийн “Тэргүүний
сурагч”/спорт/-Улсын Тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр
сургуулийн 10а ангийн сурагч Баянмөнхийн Амин-Эрдэнэ
-Аймгийн “Шилдэг уяач” Сүхбаатар
сумын уяач Д.Баатарзориг нар тус тус тодроод байгаа билээ.
Мөн салбарын тэргүүний
ажилтнаар шагнуулсан хүмүүс энэ өдөр шагналаа хүлээн авлаа.
-“Хөдөө аж ахуйн тэргүүний
ажилтан”-аар Зүүнбүрэн сумын иргэн, ахмад настан Ё.Оюунчимэг
-“Хөдөлмөрийн тэргүүний
ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад настан Д.Лханаажав
-“Үйлчилгээний тэргүүний
ажилтан”-аар Сүхбаатар сумын Гурван мэргэд захын бизнес эрхлэгч З.Батбаяр
-“Эрүүлийг хамгаалахын
тэргүүний ажилтан”-аар
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Н.Бямбацогт, мэс заслын эмч Г.Баасанжаргал, аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Одончимэг, аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Цогтбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Сүрьеэгийн их эмч И.Ундармаа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний эмч Ц.Золжаргал,
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмч С.Баярмаа,
-“Санхүү банкны тэргүүний
ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярав Ц.Гэрлээ
-“Авто тээврийн тэргүүний
ажилтан”-аар Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн жолооч Ц.Эрдэнэбилэг
-“Онц тээвэрчин цол
тэмдэг”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч А.Ууганболд
-“Хөдөлмөрийн тэргүүний
ажилтан”-аар Мандал сумын Нийтийн номын санч Б.Байгалмаа нар шагнууллаа.