Аймгийн ОБГ-т шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн
Онцгой байдлын газарт шуурхай албаны хоёр автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь энхийн
цагт ч байлдааны цагийн тушаалаар онцгой нөхцөлд цаг нартай уралдан ажилладаг
алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн томоохон хөрөнгө оруулалт болжээ.
Ингэснээр дуудлага хүлээн авсан Онцгой байдлын газрын алба хаагчид гамшгийн
голомтод шуурхай хүрэлцэн очих. Мөн удирдлага зохион байгуулалтаар хангах,
хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцоход маш том дэмжлэг боллоо гэж
тус албаны удирдлагууд хэллээ. Ийнхүү шаардлагатай байсан туулах чадвар сайтай
автомашины хангалт дээшилж байгаад тус албаныхан сэтгэл хангалуун байна.