Хөвсгөлийн 15 сумын 29 багт шүлхийн 18 голомт бүртгэгдээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 15 сумын 29 багт шүлхийн 18 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 35802 толгой мал өвчилж, 15945 толгой малын шинж тэмдэг арилж, 1165 өрхийн 224305 толгой малыг дархлаажуулан, 850 өрхийн 146100 м2 талбайд халдваргүйтгэлийг хийж байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 15 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 42 хяналтын пост, хөдөлгөөнт 34 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 300 орчим төрийн албан хаагч 40 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days