Хөвсгөл нуураар зорчихыг хориглосон тэмдэг байрлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж, нимгэн хөлдсөн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа.
Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн,, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days