Сэлэнгэ аймгийн 2021 оны онцлох хүүхдүүд шагналаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадоржийн ивээл дор “Оны
онцлох хүүхэд-2021” үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Хүүхдийн хөгжих,
нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, хичээл
зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөрөө амжилт гарган
манлайлсан сурагчдыг шалгаруулан урамшуулдаг эл үйл ажиллагаа
30 дахь жилдээ болж байна.
Энэ удаагийн шалгаруулалтад 2021 онд үндэсний болон олон улс, тив
дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал,
хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 60 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт
гарган эх орноо сурталчилж, үеийн нөхдөө манлайлсан 9 алдартан сурагчийг “Оны
онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа.
Оны онцлох хүүхдүүд:
-Сурлагын амжилт
төрөлд Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12
ангийн сурагч Эрдэнэбаярын Энхжин,
-Урлаг, уран бүтээл
төрөлд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн
12 г ангийн сурагч Одмаагийн Очгэрэл,
-Биеийн тамир, спорт
төрөлд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн
10 а ангийн сурагч Бадрахын Шинэтулга, Сүхбаатар сумын
Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 6-р ангийн сурагч Мөнхбадрахын Бат-Сэлэнгэ,
-Техник сэтгэлгээ,
шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Мандал сумын
Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9 а ангийн сурагч Нармандахын Дөлгөөн,
-Эх орны түүх, соёл,
өв уламжлал төрөлд Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р
ангийн сурагч Цогбадрахын Чингүн,
-Хүмүүнлэг,
энэрэнгүй сайн үйлс төрөлд Сант сумын Ерөнхий
боловсролын сургуулийн 12 ангийн сурагч Даваадоржийн Дагвадорж,
-Хүүхдийн оролцооны
өөрийн удирдлагын байгууллага төрөлд Мандал сумын
Хүүхдийн ордоны дэргэдэх “Хүслийн хөтөч” хүүхдийн оролцооны байгууллага,
-Багийн амжилт төрөл
Мандал сумын
Ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Гар бөмбөгийн хамт олон" тус тус
шалгарлаа.
Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл
сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон
цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн
хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байлаа.