Дээврээс үсэрсэн хоёр хүүхдийг эмнэлэгт хүргэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 13 дугаар байрны дээврээс 3 хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day