Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлал маргааш албан ёсоор эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн манай улсад хийх албан ёсны айлчлал маргаашнаас эхэлнэ.
Тэрбээр энэ сарын 14-нд манай улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцож буй.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Б.Туул