Хяналтын үзлэгт 216 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-10 22:28:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн 17 сум, 6 тосгонд хүрч үйлчлэх “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” уриатай үзлэг оношилгооны баг энэ удаа Шаамар сумын Дулаанхаан тосгонд ажилласан байна.

Үзлэг оношлогооны баг тус тосгонд нэг өдрийн томилолттой ажиллаж нийт 216  иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн үйлчилсэн байна. Энэ өдөр зохион байгуулсан үзлэгийн үр дүнд ковидоор өвдөөд эдгэсэн болон уушгины эмгэг өөрчлөлттэй 216 иргэн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Мөн түүнчлэн уушгины эмгэг өөрчлөлттэй болон урьдчилан сэргийлэх үзлэгт 87 иргэн хамрагджээ.  

Related news