Рэнчинлхүмбэ сум Ус цаг уурын өртөөний шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ус цаг уурын өртөө улсын төсвийн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо. Тус өртөөний хуучин барилга 1971 онд баригдаж, ашиглалтын хугацаа дууссан тул өртөөний ажилчид шаардлага хангахгүй орчин нөхцөлд ажиллаж байсан юм.
Цаг уурын өртөө нь ард иргэд, малчдыг цаг агаарын мэдээллээр 24 цагаар хангаж, урьдчилсан сэргийлж ажилладгаараа онцлогтой юм.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 11 Цаг уурын өртөө байдгаас Ренчинлхүмбэ сумын өртөө нь тулгуур таван өртөөний нэг юм. Энэ өртөөний мэдээ, мэдээлэл нь олон улсын цаг агаарын мэдээллийн эх сурвалж нь болдог ажээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days