“Угсармал орон сууцны шинэчлэл-2” төслийн танилцуулга, уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яамнаас
/БХБЯ/ Даян дэлхийн ногоон хөгжлийн институти /ДДНХИ/ олон улсын байгууллагатай
хамтран хэрэгжүүлж буй “Угсармал орон сууцны шинэчлэл-2” төслийн танилцуулга уулзалтыг Сэлэнгэ аймагт хийлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог ДДНХИ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон, төслийн менежер Д.Мөнхбат, төслийн ажилтан Э.Төмөрбаатар нарыг хүлээн авч уулзан, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, БХБГ, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, Дулааны шугам сүлжээ, Сүхбаатар сумын сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, харилцан ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг
40 хувиар бууруулах зорилт тавиад байгаа аж. Эрчим
хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгуудыг дулаалан шинэчлэх нь
энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үндсэн ажлын нэг юм. Засгийн газрын энэхүү бодпого
зорилтын хүрээнд БХБЯ, ДДНХИ олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар
хотын угсармал орон сууцыг шинэчлэх” төсөл дээр амжилттай хамтран ажилласан
туршлагадаа тулгуурлан аймаг орон нутагт барьсан угсармал орон сууцны
барилгуудыг шинэчлэн дулаалах санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлж, ногоон хөрөнгө
оруулалтын төслийн санал боловсруулан ажлаа эхлүүлээд байна.
Энэхүү
төслийн үндсэн зорилго аймаг орон нутагт барьсан угсармал орон сууцны
барилгуудыг дулаалан шинэчлэх урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах, оновчтой санхүүжилтын
тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлах. Цаашлаад
хөрөнгө
оруулалт, эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийг тодорхойлох, дулааны аудит хийх, бүх аймагт угсармал орон сууцыг дулаалах хөтөлбөрийн санал, зөвлөмж
боловсруулахад оршиж байгаа аж. Төслийг хэрэгжүүлж
хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгосноор агаарын бохирдол, хүлэмжийн хийн
ялгаруулалт, барилгын дулааны алдагдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, тухайн
орон сууцны барилгуудын үнэ цэн, амьдрах орчин, тав тухыг сайжруулах ач
холбогдолтой ажээ.