Арцсуурийн хилийн боомтоор 77.8 тонн ачаа тээвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-04 18:51:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Арцсуурь дахь хилийн боомтоор өнөөдрийн байдлаар нийт 1484 хүн зорчжээ.

Үүнээс 741 хүн хилээр орж, 743 хүн гарсан байна. Нийт зорчигчдын 33.7 хувь нь гадаад, 66.3 хувь нь монгол хүн үйлчлүүлсэн байна. Харин 348 автомашин боомтоор зорчиж 77.78 тонн ачаа тээвэрлэсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Ташрамд Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 км автозамын 1,0 тэрбум төгрөгийн зураг төслийн ажил хийж байгаа аж. Хилийн боомт хүртэл хатуу хучилттай замтай болсноор олон давуу талтай. Тухайлбал хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомтоор ОХУ-аас ихэвчлэн хүнсний болон ахуйн бараа материал орж ирдэг. Харин Монголоос мах, малын гаралтай түүхий эдийг экспортолдог байна. 

Related news