“Оюунлаг Алтайчууд Номын баяр” Алтай хотноо болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ 
                                                                    Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулдаг “Номын баяр” Говь-Алтай аймагт болно.
Энэ удаа “Оюунлаг Алтайчууд Номын баяр” нэрийн дор аравдугаар сарын 30, 31-нд Алтай хот болох бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа 13.00 цагт Спорт цогцолборт болно. Энэхүү өдөрлөгт УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны төлөөллийн хамт оролцох бөгөөд өдөрлөгийн үйл ажиллагааг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зоион байгуулж байна.
Мөн үеэр зохиолч, уншигчдын уулзалт, Ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан илтгэл-сургалт, хүүхдэд ном унших зөвлөмж яриа, Номын санч, Нийгмийн ажилтнууд, олон нийтэд чиглэсэн уулзалт болон номын үзэсгэлэн худалдаа болно.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    