Эмч нарыг чадавхжуулах сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-30 11:58:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран сум, багийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаа “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдвийн хүрээнд чадавхжуулж байгаа аж. Эл сургалтад аймгийн 17 сум, 6 тосгоны ЭМТ-үүдийн 70 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. Аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын /сум, тосгоны эрүүл мэндийн төв/ эмч, мэргэжилтнүүдээ танхимын болоод зайны сургалтад тогтмол хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх ажлыг тасралтгүй явуулсаар байгаа юм.

Танхимаар явуул буй сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд мөн сум, тосгодын Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар зааж явуулахаас гадна Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны эмч, мэргэжилтнүүд онлайнаар холбогдон оролцдог ажээ.

Related news