МАН-ын бага хурлын VI хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-07-06 15:25:09

МАН-ын бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ.

МАН-ын дарга М.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, өмнөх хуралдаанаар УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд тус намаас өрсөлдөх нэр дэвшигчдийн эрхийг болон мөрийн хөтөлбөрийг баталж байсан. Улмаар тус нам энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг онцлов.

Үүний дараа тус бага хурлын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараар, дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар удирдуулахаар болж хуралдаан эхэллээ.

Бага хурлын хуралдаан 50 гаруй хувийн ирцтэй эхэлж одоо хаалттай горимд шилжээд байна.

Уг хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news