Тулаанч Ж.Нарантунгалаг ээлжит ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-05 09:34:14

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг тулааны спортын URCC холбооны 65.8 кг жингийн дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй өнгөрсөн ням гарагт тулалдаж 5 секундэд хүнд цохилт хийж гайхалтай ялалт байгууллаа.

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалаг гавьяат хамгийн сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой Бокү Коотэцүг ялсан юм.

Харин Филиппиний тулаанч Э.Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан амжилттай. Тэрбээр UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том амжилтын нэг болсон юм.

Д.Өлзий

Related news