1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны улмаас голууд үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус тогтож, 1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ.
Тодруулбал Рашаант суманд 24 га, Төмөрбулагт 12 га, Цагаан-Үүрт 1068 га, Шинэ-Идэр суманд 200 га талбайд хадлан авах боломжгүй болжээ. Мөн Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумын нутагт орсон хур тунадасны улмаас 8 дугаар сарын 10-25-ны хооронд хадаж бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлөн харлаж, муудсан байна. Өнөөдрийн байдлаар малчид иргэдийн түвшинд 190721 тн өвс бэлтгэхээс 72052 тн-ыг бэлтгэж 37.8 хувьтай, 30 тн гар тэжээл бэлтгэж 0.08 хувьтай байгаа аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days