“Хүнсний ногоо худалдаалах түр цэг”-ийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар хүнсний ногоо тариалдаг иргэдийн бүтээгдэхүүнийг борлуулах, Мөрөн сумын иргэдийг хямд үнэтэй хүнсний ногоогоор хангах зорилгоор “Хүнсний ногооны түр цэг”-ийг Далай ээж захын урд байгуулахаар болжээ. Төмс, хүнсний ногоо тариалсан аж, ахуйн нэгж, иргэд хураасан ногоогоо тус цэгт 10 дугаар сарын 20 хүртэл түрээсийн төлбөргүй худалдан борлуулах боломжтой гэнэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 295 га-д төмс, 204 га-д хүнсний ногоо тус тус тариалсан байна. Одоогоор түүвэрлэн хурааж эхэлсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day