Паралимпийн тамирчид 8 эрх аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-03 13:36:16

Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Сүрэнхорлоотой уулзаж Паралимпийн тамирчдын амжилт, ололтоос сонирхлоо.

-“Рио 2016” паралимпиийн наадамд манай тамирчин хэдэн эрх аваад байна?

-1989 оноос паралимп үүссэн. Жил болгон Монголын тамирчдын өдөрт бид оролцож байгаа. Паралимпийн спортоор 15 төрөлд хөгжиж байна. Хамгийн сүүлд тэргэнцэртэй сагсанбөмбөгийн спорт 20 ширхэг тэргэцэр оруулж ирээд тамирчдаа сонгон шалгаруулаад явж байгаа. Үүнээс гадна ГОШ хэмээх олон улсын байгуулагатай хамтран хөгжүүлэх бодлого барь ажиллаж байна. Риогийн олимпод уугуул спортын холбоодоос спорт төрлүүдээс 8 эрх аваад байгаа. Энэ нь 11 төрөлд өрсөлдөнө, жишээ нь тэрэгтэй буудлагын төрөлд дэлхийд чансаагаараа нэгд явж байна. Спорт буу, хийн буу төрөлд ур чадвараа сорино. Хөнгөн атлетикийн төрөлд зээрэнцэг, бөөрөнцөг гэсэн 2 төрөлд хүч үзэх юм.

-Эрх авсан тамирчид хаана бэлтгэлээ базааж байгаа вэ?

-Бусад спортын төрлийн тамирчид албан ёсоор эрхээ авсан. Хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа базаах торгон ирэн дээр ирээд байна. Тэд БТСХТ-д бэлтгэл сургуулилтаа базааж байна. Манай зарим тамирчид Япон улсад 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Бусад тамирчид нийслэлийг тойрсон бэлтгэлийн баазуудад бэлтгэлээ хийж байгаа. Манай паралимпийн тамирчдын гол зорилт 7 эрх авч, 5 төрөлд медаль авахын төлөө өрсөлдөнө. Монгол Улсын үе үеийн тамирчид, дасгалжуулагч, зүтгэлтнүүд болон гэр бүл, спортыг дэмжигч, сонирхогч, ивээн тэтгэгч бүх хүмүүст Тамирчдын баярын мэнд дэвшүүлье.

Д.Өлзий

Related news