МАН Нийслэлийн удирдлагуудын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-30 17:34:01

МАН Нийслэлийн удирдлагуудын өнгөрсөн 4 жилд эхлүүлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлнэ гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өнөөдөр мэдэгдэв.

МАН энэ удаагийн сонгуульд салбар, салбарын тэрүүний залуусаа өрсөлдүүлсний хүчинд НИТХ-ын сонгуульд МАН 34  суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсныг онцлов.

Тэрбээр “Бидэнд итгэл үзүүлж, санал өгсөн иргэдэд баярлалаа. Сонгогчид улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг дүгнэж, хариуцлага тооцож чаддаг гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа. Манай нам сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьсан. Бид мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ"гэлээ. 

Ч.Ариунболд

Related news