Сэлэнгэ аймгийн 2085 хүүхэд тусламжид хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Дэлхийн
зөн Монгол
ОУБ-аас
авч хэрэгжүүлж буй “ковид-19” цар тахлын хариу арга хэмжээний хоёр дахь
удаагийн тусламжид Сэлэнгэ аймгийн 2085 хүүхэд хамрагджээ.
Тусламжийн хүрээнд дээрх хүүхдүүд иж бүрэн хичээлийн
хэрэгслийн тусламжийг хүлээн авчээ. Мөн Сэлэнгэ аймгийн бүх
сумдын сургууль, цэцэрлэгүүдэд гар ариутгагчийг санитолын хамт хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү тусламжаар дамжуулан нийт 60.000 хүүхэд, 530
сургууль, цэцэрлэг “Ковид-19” цар тахлын эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж
байгаа аж. Монгол орон даяар хэрэгжиж буй уг төслийн хоёр дахь
удаагийн тусламжаар эрүүл ахуйн багц, хичээлийн хэрэгслийн иж бүрэн багц мөн
гамшгийн эрсдэлээс сэргийлэх мэдлэг олгох танин мэдэхүйн хөлөгт тоглоом зэрэг
нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий тусламж нэн
шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүрч байгаа аж.
ДЗМОУБ-ын
2021-2023 оны стратегийн зорилтын хүрээнд нийт 500.000 хүүхдэд буюу үүн дотор нэн эмзэг бүлгийн 140.000 хүүхдүүдийн хөгжилд
хувь нэмрээ оруулахаар зорьжээ.