З.Энхболд: Ард түмний сонголтыг хүндэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-30 01:19:15

Дөнгөж сая Ардчилсан намаас мэдэгдэл хийлээ.

АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Монголын ард түмэн сонголтоо хийжээ. АН-аас  ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Ялсан нийт хүмүүстээ баяр хүргье. Сонгуулийн үр дүн бол монголчуудын төр засагт тавьж буй үнэлгээ юм. Гэхдээ АН бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Дараагийн сонгуулиар бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Төр барихад амаргүй 4 жил байсан. Эдийн засгийн хүндрэл дараагийн жилүүдэд үргэлжилнэ.  АН 4 жилд их ажил амжуулсан. Үүнээс ч илүү ажиллахыг МАН-д хүсье. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон АН-ын дарга З.Энхболд миний бие  сонгуулийн үр дүнгийн хариуцлагаа хүлээнэ” гэв.

 Б.Заяа

Related news