ТОП-20 индекс өмнөх 7 хоногоос 0.65 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-16 16:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 60 ХК-ийн 6.1 сая ширхэг хувьцааг 1.8 тэрбум төгрөгөөр арилжив. Энэ бол хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа юм. Харин өнгөрсөн хугацаанд ийтдээ 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 1.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. 




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:  




Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар: 8 дугаар сарын 9-13-нд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ долларын 120 ширхэг бондыг 12,000 ам.доллароор арилжсан байна. Мөн "Үндэсний хувьчлалын сан" хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 204,162 нэгж эрхийг хоёрдогч зах зээлийн арилжаагаар 42.4 сая төгрөгөөр арилжжээ. 8 дугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,319,764,730,912.35 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,724.03 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Related news