АСЕМ, наадам өнгөртөл 17 хоног жагсаж цуглахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-29 16:11:10

Өнөөдрийн Сонгуулийн санал хураалттай холбоогүйгээр ойрын өдрүүдийн онцлог үйл явдалтай холбогдуулан нийгмийн хэв журмыг хангахын тулд  ирэх 7 дугаар сарын 1-нээс 17-ны хооронд аль нэг газар жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэр гаргав.

Энэ шийдвэрээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох юм. Ингэснээр Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг 7 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.

Ж.Батсайхан

Related news