А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-29 13:14:31

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнээс манай бөхчүүд хоёр алтан медаль хүртжээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медалийн эзэд тодорлоо.

Тус тэмцээний 57 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх А.Мөнх-Эрдэнэ алт,  ҮБТДС-ийн бөх Д.Балжинням мөнгө, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ Б.Нэмэхбаяр алт, тус клубын бөх Э.Тэмүүлэн мөнгө, Б.Наранболд хүрэл, 74 кг-д “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж мөнгөн медаль авсан. “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт 57 кг-д, Б.Батсүх 74 кг-д, Б.Цогтгэрэл нар V байр тус тус эзэлжээ.

Тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” БТДС-ийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, М.Баярсайхан, Ц.Сэрээтэр нар оролцжээ.

Д.Өлзий

Related news