Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар 3978 сонгогч санал өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-28 12:03:33

Улс даяар 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа эхэллээ. 

Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Тодруулбал эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүс зөөврийн хайрцгаар санал өгч байгаа. Мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх юм.

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Зөөврийн хайрцгаар санал авах
сонгогчийн судалгаа, чиглэл

Дүүрэг

Сонгогчийн тоо

Хайрцаг/чиглэ-лийн тоо

1

Баянзүрх

995

118

2

Сүхбаатар

402

66

3

Чингэлтэй

618

66

4

Багахангай

26

2

5

Налайх

188

13

6

Багануур

174

10

7

Баянгол

81

35

8

Хан-Уул

488

72

9

Сонгинохайрхан

1006

108

 

Нийт

3978

490

 

Н.Туяа

Related news