Шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны компаниудад шалгалт хийж нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр цахим хуудсандаа мэдээллээ.
Шалгалтаар, 2018-2021 онд зөрчил нь давтагдсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон байна.
ШӨХТГ-аас дээрх хяналт, шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр маргааш 11.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days