МАН олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг шалгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-27 15:06:53

МАН-ын Сонгуулийн төв штабаас тус намын удирдлагуудын яриаг эвлүүлж гүтгэлэг явуулж байна хэмээн үзсэн тул хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдлээ.

Тус намын Сонгуулийн төв штабаас уг үйлдлийг Сонгуулийн хуулийн 70.1.6, 70.5.1, 70.5.13, Эрүүгийн хуулийн 111, 133, 134, 135, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгогчдыг төөрөгдүүлэх, өрсөлдөгчөө гүтгэх зорилготой гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж байна.

Түүнчлэн хууль бусаар тагнаж чагнах, хийсэн бичлэгээ эвлүүлж монтажлах ажлыг зохион байгуулан сонгогчдыг төөрөгдүүлж байгаа гэм буруутай этгээдүүд удахгүй илэрч, үнэн бодит байдал тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд сонгогчид аливаа гүжир гүтгэлгэд автахгүй байхыг сэрэмжлүүлэн, сонголтоо мэргэн хийхийг уриалжээ.

Б.Туул

Related news