Ус зайлуулах даланг битүүлэх ажлыг залуучууд санаачилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-27 12:08:45

Сүхбаатар аймгийн төвд байгаа ус зайлуулах далангуудын задгай амсарыг битүүлэх ажлыг аймгийн оюутан залуучуудын Хөгжлийн төвөөс санаачилжээ. Хүний амь нас эрүүл мэндэд халтай зургаан задгай далан байгаа бөгөөд эхний ээлжинд хоолойруу орсон амсарын хэсгийг сараалжин төмрөөр битүүлэх юм байна.

Энэхүү ажилд 1 сая төгрөг шаардлагатай бөгөөд тэд мөнгөө хандиваар цуглуулж байгаа ажээ. Олон нийтийн газар, худалдааны төвүүдээр хандвын хайрцаг аялуулж байгаа бөгөөд одоогоор 200-гаад мянган төгрөг цуглаад байгааг Баруун-Урт сумын 7-р багийн иргэн, залуусын төлөөлөл Б. Сонинбаяр хэллээ.

Ус дайлуулах далангийн ажлыг Дөрвөлж ОНӨҮГ багагүй өртөгөөр гүйцэтгэсэн. Гэвч стандартын шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсэний улмаас тус даланд 4 хүн алтан амиа алдаад байгаа юм. Анх 2012 онд хүн эндэж байсан. Гэвч түүнээс сургамж авалгүй, дутуугаа гүйцйээж амжаагүй байтал дахин энэ хэрэг давтагдлаа.

Тиймээс цаашид дхин ийм харамсалтай байдал үүсгэхгүй байж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд залуучууд ийнхүү нэгджээ.

Т. Одончимэг

Related news