Улсын хэмжээнд 25 мянга гаруй хүүхэд коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-29 11:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад нийт 25 038 хүүхэд коронавируст халдвараар өвчлөөд байгааг ЭМЯ-наас мэдээлэв.


Хүйсийн хувьд эмэгтэй 12 114, эрэгтэй 12 924  хүүхэд байна. Насны бүлгийн хувьд,


4 хүртэлх насны  5690,   

5-9 насны 8000,

10-14 насны  7597,

15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвджээ. Тэдний 83.53 хувь буюу 20 915 хүүхэд Улаанбаатар хотод,  24 нь зөөвөрлөгдсөн байна.  


Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг задалбал, Архангай аймагт 289, Баян-Өлгий аймагт 57, Баянхонгор аймагт 8, Булган аймагт 138, Говь-Алтай 222, Говьсүмбэр аймагт 65, Дархан-Уул аймагт 559, Дорноговь аймагт 19, Дорнод аймагт 166, Дундговь аймагт 73, Завхан аймагт 247, Сүхбаатар аймагт 135, Орхон аймагт 611, Сэлэнгэ аймагт 146, Төв аймагт 519,  Дундговь аймагт  73, Өвөрхангай аймагт 280 , Увс аймагт 88, Ховд аймагт 149, Хөвсгөл аймагт 108,  Хэнтий аймагт 220 хүүхэд тус тус өвчилсөн байна.


Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхээсээ халдвар авчээ. 

Related news